Monday, October 12, 2009

Миний өөрийн урласан Сийлбэртэй Монгол гэр

Энэхүү бүтээлээ би зуны амралтаараа 2 сарын турш урласан бөгөөд дахин давтагдашгүй уран бүтээл болсон гэж би бодож байна.
Энэ Монгол гэр нь иж бүрэн бага 5 ханатай гэр юм. Гэрийн гол хэсэг болох зүйлсийн талаар бичлээ.






Хушан тооно
Голтой мод ороогүй, хөнгөн, эдлэгээ удаан, ур хийц маш сайн билээ. Сийлбэртэй хэсгийг нь лаакан будгаар, завсар зайг нь алтан боронзоор будсан





Хушан багана
8х8 см диаметртэй хүчит луу ороолгон сийлж, лаак болон алтан боронзоор будсан. Модон дээрээ ухаж сийлсэн бүтэн сийлбэр юм.




Хар модон цуулбаран унь
Босоо хар модыг цуулж, модон дээрээ ухаж сийлсэн. Тэнгэрийг билэгдэж үүлэн хээ, Бадам, Өлзий хээ, Өлзий хээнээс гарсан хадаг юм.



Хушан хаалганы гадна талын сийлбэр

Зоосон хээ нь айл гэрийн олзын үүдийг нээдэг билэгдэлтэй. Хаалган дээрээ ухаж сийлж, лаак болон алтан боронзоор будсан маш сайн чанартай хаалга юм.







Хушан хаалганы дотор тал

Цэцгэн хээнээс урган гарсан хөөцөлдүүр угалзан хээ.











Хэрвээ танд миний бүтээл таалагдаад худалдан авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу!

Үнэ: 3,500,000₮ - Гурван сая таван зуун мянган төгрөг /Энэ нь шал болон бүрээсгүй зөвхөн модон хэсэг юм/
Иж бүрдлийн үнэ нь: 4,000,000-аас
Холбоо барих утас: 99165412 - Отгонбаатар
И-мэйл: otgoo_1019@yahoo.com

3 comments:

  1. Sain bolj,haalganiihaa nugasiig dald ch yumuu arai ooroor hiisen bol zugeer boloh baij.Ulam ihiig hiij buteegeerei amjilt.

    ReplyDelete
  2. Мундаг. өөр бүтээлүүдээсээ танилцуулаарай.

    ReplyDelete